"Женерал Скай Монголиа Групп" товч танилцуулга
"Женерал Скай Монголиа Групп" Компани нь 2007 онд хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр 2 гишүүнтэйгээр байгуулагдсан. Одоо тус компани нь групп болж өрөгжин тэлж Галт Суман Мөндөр ХХК, Баянхангай ХХК, Дэлгэрэх Сакура ХХК, Мөнхкука ХХК, МГЛ Элван Фүүд ХХК зэрэг хэд хэдэн охин компани байгуулагдаж салбар бүрт үйл ажиллагаа явуулж байна. Нийт 274 ажиллагсадтай, Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв, Орхон, Архангай, Өвөрхангай, Булган аймагт өөрийн салбар хэсэгүүдтэй групп компани юм.
